ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

Массажны газар нэрийн дор 14–15 настай охидыг ажиллуулж, биеэ үнэлэхийг зуучилсан байж болзошгүй үйлдлийг илрүүлжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2025 оны 10 сарын 30
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Массажны газар нэрээр 14–15 настай охидыг ажиллуулж, биеэ үнэлэхийг зуучилсан байж болзошгүй хэргийг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж эхэлжээ. 

Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газраас энэ оны аравдугаар сарын 24-26-ны хооронд тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг саун массажны газруудад хяналт шалгалт явуулсан байна. Шалгалтаар 14, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан “А”, “И” нэртэй саун массажны газрууд нь 14-15 насны насанд хүрээгүй охидыг ажиллуулж, бусдад биеэ үнэлэхийг зуучилсан, бусдыг биеэ үнэлэхэд орон байр бусад зүйлээр хангасан, биеэ үнэлэхийг зохион байгуулсан, хүн худалдаалах зэрэг гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үйлдлүүдийг илрүүлжээ. 

Улмаар дээр үйлдлүүдийг бүртгэн, шалгаж эхэлсэн байна.