Улаанбаатар хот, 2025 оны 10-р сарын 28 — Huawei компани ITZONE компанитай хамтран “Huawei Accelerate” чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Тус арга хэмжээ нь Ойрх Дорнод ба Төв Азийн бүс нутгаар зохион байгуулагдаж буй “Huawei Accelerate” цуврал арга хэмжээний нэг хэсэг бөгөөд тухайн орны нийгэм, эдийн засгийн өсөлтийг тодорхойлогч гол салбаруудын дижитал шилжилтийг түргэсгэх үндсэн зорилготой юм.
Монгол Улсын хувьд энэхүү арга хэмжээгээр уул уурхай, санхүү, боловсрол гэсэн гурван гол салбарыг онцлон, эдгээр салбаруудын дижитал чадавхыг өргөжүүлэх, шинэлэг шийдлүүдийг танилцууллаа.
Huawei компанийн Ойрх Дорнод ба Төв Азийн бүсийн дэд ерөнхийлөгч ноён Тэйлор Жоу нээлтийн үгэндээ:
“Huawei-чууд бид технологи бол хөгжил дэвшлийн гол хөдөлгүүр гэдэгт итгэдэг. “Huawei Accelerate” санаачилгын хүрээнд бид Монголын аж үйлдвэрийн салбаруудыг мэдээлэл, харилцаа холбооны дэвшилтэт технологиор дамжуулан хүчирхэгжүүлэх зорилготой ажиллаж байна. Ингэснээр бизнесийн өсөлтийг дэмжиж, нийгмийн харилцааг өргөжүүлэн, ухаалаг бөгөөд тогтвортой ирээдүй рүү хамтдаа урагшлах болно.”
Huawei компанийн Монгол дахь стратегийн түнш ITZONE компани нь хувийн хэвшил, төрийн байгууллага болон нийгмийн ач холбогдол бүхий салбаруудад дижитал шилжилтийг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.
ITZONE компанийн Гүйцэтгэх захирал У.Эрдэнэбямба хэлэхдээ:
“Huawei компанитай хамтарсан бидний хамтын ажиллагаа Монгол Улсын дижитал шилжилтийг хурдасгахад чухал үүрэг гүйцэтгэж байна. Huawei-ийн олон улсын туршлагыг Монгол Улсын онцлог, өөрсдийн мэдлэг туршлагатай хослуулснаар бид байгууллагуудыг дараагийн шатанд гаргах, нийгэм, эдийн засгийн салбаруудыг хамарсан инновацыг нэвтрүүлж, илүү ухаалаг, дижитал ирээдүйг хамтдаа бүтээхийг зорьж байна.”
Монголын эдийн засгийн тулгуур болох уул уурхайн салбар тус чуулганы гол анхаарлын төвд байв. Huawei компани үүлэн тооцоолол, 5G сүлжээ болон хиймэл оюунд суурилсан дүн шинжилгээ хослуулсан “Smart Mining” шийдлүүдээ танилцуулсан бөгөөд эдгээр технологи нь уурхайн үйл ажиллагааны аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, нөөцийн менежментийг оновчтой болгох, байгаль орчны нөлөөллийг бууруулах зорилготой юм.
Энэ нь уул уурхайн компаниудад бүтээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ тогтвортой хөгжлийн зорилтоо биелүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.
Санхүүгийн салбарын хувьд Huawei компани банк, санхүүгийн байгууллагуудад илүү хурдан, аюулгүй, хүртээмжтэй дижитал үйлчилгээ үзүүлэхэд дэмжлэг үзүүлэх найдвартай, өргөтгөх боломжтой дижитал дэд бүтцийн шийдлүүдээ танилцуулсан юм.
Арга хэмжээний үеэр хиймэл оюунд суурилсан хэрэглэгчийн туршлага, өгөгдөлд тулгуурласан шийдвэр гаргалт, үүлэн технологид суурилсан банкны платформ зэрэг Монголын санхүүгийн экосистемийн шинэчлэлд нөлөөлөх гол технологиудыг онцоллоо.
Мөн чуулганы үеэр боловсролын салбарт гүйцэтгэх технологийн үүргийг онцлон хэлэлцэв. Huawei компани үүлэн платформ, хиймэл оюун ухаан, холбооны технологид суурилсан “Smart Education” шийдлүүдийг танилцуулж, дижитал сургалтын орчныг сайжруулах боломжийг харуулсан юм. Энэхүү шийдэл нь боловсролын хүртээмжийг өргөжүүлж, сурагчдын дижитал ур чадварыг нэмэгдүүлэн ирээдүйн дижитал эдийн засагт бэлтгэхэд чиглэнэ.
Улаанбаатар хотод зохион байгуулагдсан “Huawei Accelerate” арга хэмжээ нь Ойрх Дорнод ба Төв Азийн бүс нутагт дижитал хүртээмж, тогтвортой хөгжлийг дэмжих Huawei компанийн өргөн хүрээний алсын харааны нэг хэсэг юм. Huawei компани цаашид ч ITZONE болон бусад түнш байгууллагуудтайгаа хамтран инновац, мэдлэг туршлагаа хуваалцах, чадавхыг бэхжүүлэх санаачилгуудад хөрөнгө оруулж, улс орнуудын голлох салбаруудыг ухаалаг эринд амжилттай шилжихэд дэмжсэн хэвээр байхаа илэрхийлсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!