"Өнөөдөр ОХУ-ын Наушки өртөөнөөс 59 вагон бензин, 134 вагон дизель түлш орж ирнэ" гэв
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас АИ-92 бензиний тээвэрлэлт, борлуулалт, нөөцийн өнөөгийн байдлыг танилцуулсныг хүргэж байна.
2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар нийт 51 вагон АИ-92 бензин Монгол Улсын хэмжээнд байна. Үүнээс:
- Эрдэнэт өртөө-5 вагон
- Дархан өртөө-4 вагон
- Сайншанд өртөө-5 вагон тус тус буусан байна.
Мөн Сүхбаатар өртөөнөөс хөдлөн замд явж буй 37 вагон АИ-92 бензин дараах чиглэлүүдэд хүргэгдэж байна.Үүнд:
- Улаанбаатар-5 вагон
- Толгойт-25 вагон
- Рашаант-5 вагон
- Багануур-2 вагон
Өнөөдөр ОХУ-ын Наушки өртөөнөөс Сүхбаатар өртөөнд орж ирэх шатахуун, түлшний нийлүүлэлтийн мэдээлэл:
- 11:00 цагт бензин 2 вагон
- 13:00 цагт бензин 20 вагон, дизель түлш 42 вагон
- 15:00 цагт бензин 5 вагон, дизель түлш 57 вагон
- 22:00 цагт бензин 32 вагон, дизель түлш 35 вагон
Өнөөдрийн байдлаар нийтдээ 59 вагон АИ-92 бензин, 134 вагон дизель түлш Сүхбаатар өртөөнд орж ирэх төлөвтэй байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
