Арваннэгдүгээр сарын эхний арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд ОЖД-аас хүйтэн, хур тунадастай байна
Ирэх арваннэгдүгээр сард агаарын дундаж температур төв, зүүн, говийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас нутгийн хойд хэсгээр ахиу байх төлөвтэй байхыг цаг уурын байгууллагаас мэдээллээ.
Нэгдүгээр арав хоногийн эхэн үед ихэнх нутгаар ОЖД-аас дулаан байх боловч нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд ОЖД-аас хүйтэн, хур тунадастай байх төлөвтэй байгаа тул хол замд гарахдаа богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг цаг тухай бүрд авч ашиглан, ажлаа төлөвлөхийг зөвлөлөө.
МЭДЭЭЛЭЛ УНШИХ ЗААВАР: Тухайн сарын олон жилийн дундаж цаг агаарын төлөв ямар байдаг, энэ жил тухайн дунджаас ямар байх талаар мэдээллийг текстээр уншихаас гадна харьцуулсан газрын зургуудыг гүйлгэж үзвэл илүү ойлгомжтой байх болно. Өнгө нь тодрох тусам ихсэж байгаа утгыг илтгэнэ.
11-р сар
11-р сарын агаарын дундаж температурын ОЖД: Баян–Өлгий, Завхан, Хөвсгөл, Архангай, Булганы ихэнх, Увс, Ховдын зарим газар, Төв, Сэлэнгийн зүүн, Баянхонгор, Өвөрхангай, Хэнтийн хойд хэсгээр -12...-18°C, Хөвсгөлийн баруун хойд хэсгээр -18...-22°C, Говь – Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн өмнөд, Дорнодын зүүн хэсгээр -2...-8°C, бусад нутгаар -8...-12°C хүйтэн байдаг байна.
2025.11-р сарын агаарын температур: Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн нутаг, Завханы зүүн, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Төвийн баруун хэсгээр ОЖД–аас хүйтэн, Дорнодын нутаг, Хэнтийн зүүн, Сүхбаатарын хойд хэсгээр ОЖД-аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
[ Х–агаарын температур ОЖД–аас хүйтэн, Д–агаарын температур ОЖД–аас дулаан, Н–агаарын температур ОЖД–ын орчим ]
2025.11-р сарын агаарын температур
11-р сарын агаарын температур ОЖД 11-р сарын хур тунадасны ОЖД: Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 4–8 мм, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 0–2 мм, бусад нутгаар 2–4 мм ордог байна.
2025.11-р сарын нийлбэр хур тунадас: Өмнөговийн зүүн, Дорноговийн өмнөд хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Б–хур тунадас ОЖД–аас бага, Н–хур тунадас ОЖД-ийн орчим
2025.11-р сар хур тунадас
11-р сар хур тунадас ОЖД Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
