Улаанбаатар хотын шатахуун түгээх бүх станц өнөөдөр өдрөөс эхлэн автобензинийг ямар нэгэн хязгаарлалтгүй олгоно
2025 оны аравдугаар сарын 28-ны өдрийн 10:00 цагийн байдлаар өглөөний цэнэглэлт дууссаны дараа өдрөөс эхлэн Улаанбаатар хотын бүх шатахуун түгээх станцад (ШТС) АИ-92 автобензинийг ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгож эхэлнэ.
Өнөөдөр өглөөний байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт 55 вагон АИ-92 автобензин байршиж байна.
Улаанбаатар хотод:
- Хот дотор – 5 вагон
- Толгойт өртөөнд буулгахаар ирсэн – 19 вагон
- Аршаант өртөөнд – 6 вагон
Нийтдээ 30 вагон буюу 3,000 тонн АИ-92 бензин Улаанбаатар хотын хэрэгцээнд хүргэгдэхээр байна.
Орон нутагт:
- Дархан хотод – 5 вагон
- Сүхбаатар өртөөнөөс хөдөлсөн – 20 вагон, үүнээс
- Эрдэнэт хот руу – 10 вагон
- Сайншанд хот руу – 5 вагон.
Иймд, Улаанбаатар хотын түгжрэл дунд шатахуун түгээх станцуудыг цэнэглэхээр зорчиж буй түгээлтийн автомашинд зай тавьж, өөрсдийн болон бусдын аюулгүй байдлыг ханган хамтран ажиллахыг хүсье гэж Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яамнаас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
