"ШТС-ын орчимд цагдааг гурван хүн боож унагаасан", "Цагдаа иргэнийг зодсон" гэх зөрүүтэй дуудлага бүртгэгдсэнийг шалгаж байна
Шатахуун түгээх станцын гадна цагдаа болон иргэн зодолдож буй бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан.
Энэ талаар Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-аас тодруулахад "Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо "Сод Монгол" ШТС-ын орчимд "Зохицуулалт хийж байсан цагдаагийн алба хаагчийг гурван хүн нийлээд боож унагаагаад байна", "Цагдаа иргэнийг зодсон дуудлага өгч байна" гэх зөрүүтэй дуудлагууд бүртгэгдсэнийг шалгаж байна.
Одоогоор гэмтсэн бэртсэн нөхцөл байдлын мэдээлэл байхгүй. Шаардлагатай ажиллагаа хийснээр тодорхой болно" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
