ОХУ-аас өчигдөр 79, өнөөдөр 61 вагонцистерн АИ-92 шатахуун Монгол руу ачигджээ
Сүхбаатар боомтоор 2025 оны аравдугаар сарын 25-ны өдөр 24 вагон, 26-нд 29 вагон, 27-нд 23 вагон буюу сүүлийн гурван өдөрт нийт 76 вагон АИ-92 автобензин орж ирсэн гэж Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яамнаас мэдээллээ.
Аравдугаар сарын 27-ны өдрийн өглөөний 08:00 цагийн байдлаар УБТЗ-ын хэмжээнд нийт 53 вагон АИ-92 байна.
Үүнээс:
- Агуулах бүхий буух өртөө буюу Толгойт өртөө – 26,
- Аршаант – 4 вагон ирээд байгаа бол галт тэргэнд,
- Улаанбаатар өртөө рүү -5,
- Рашаант өртөө рүү- 4,
- Толгойт өртөө рүү-4,
- Дархан өртөө рүү-5,
- Сайншанд өртөө рүү -5 вагон нийт 27 вагон буух өртөөдийг чиглэн явж байна.
ОХУ-аас аравдугаар сарын 25-нд 50, 26-нд 79, 27-нд 61 вагонцистерн АИ-92 ачигдсан мэдээ ирүүлээд байна.
Улаанбаатар хотын хэмжээнд нийт 282 орчим шатахуун түгээх станц (ШТС) бүртгэлтэй байгаагаас импорттой Петровис, Шунхлай, Сод монгол, Тэс петролиум, Монсуль, Газ ойл, Синчи ойл, Тод петролиум зэрэг ААН-ийн 232 ШТС байна. Эдгээр ААН-ээс ШТС-ын нөхцөл байдлын талаар мэдээллийг авахаар холбогдож байгаа ба аравдугаар сарын 27-ны өглөөний 12:00 цагийн байдлаар ААН-үүдээс дараах мэдээллийг ирүүлээд байна.
Өчигдөр орой хэвийн олгож байсан 185 ШТС-ын нөөц багассан болон үлдсэн олгохгүй байсан ШТС руу нэмэлтээр өнөө өглөө зургаан компанийн 140 ШТС-д орлого хүргэхээр агуулахаас гарсан эхнээсээ бууж байна гэж АҮЭБЯ-наас мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
