ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Нийт 3,180 тонн АИ-92 автобензин импортоор орж ирж, холбогдох өртөөд дээр буулгаж байна"

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 10 сарын 27
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн АИ-92 автобензины импортын мэдээллийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ. 

Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 53 вагон буюу 3,180 тонн АИ-92 автобензин импортлон орж ирж, холбогдох өртөөд дээр буулгаж байгаа юм байна. 

Импортын хуваарилалт:

  • Толгойт өртөө – 26 вагон
  • Рашаант өртөө – 4 вагон
  • Замд яваа (Сүхбаатар өртөөнөөс хөдөлсөн) – 23 вагон

Замд явж буй 23 вагоны чиглэл, Сүхбаатар өртөөнөөс хөдөлсөн 23 вагон дараах өртөөд рүү тээвэрлэгдэж байна:

  • Рашаант өртөө – 4 вагон
  • Улаанбаатар өртөө – 5 вагон
  • Толгойт өртөө – 4 вагон
  • Дархан өртөө – 5 вагон
  • Сайншанд өртөө – 5 вагон

"ОХУ-аас нийлүүлэх бензиний хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж, БНХАУ-аас худалдан авч буй  бензиний эхний ачилтыг өнөөдөр хийж байна"

Импортын нийлүүлэлтийн нөхцөл байдал:

ОХУ-аас нийлүүлэгдэх АИ-92 автобензиний хэмжээ эрс нэмэгдэж, ирэх өдрүүдэд ердийнхөөс хоёр дахин их хэмжээний импорт хийгдэхээр төлөвлөгджээ. 

Мөн БНХАУ-аас худалдан авч буй АИ-92 автобензиний эхний ачилтыг өнөөдөр (10 дугаар сарын 27-нд) хийж, Монгол Улсын нутаг дэвсгэрт ирэх лхагва гаригт (10 дугаар сарын 29-нд) орж ирэхээр төлөвлөгдөж байгаа юм байна.