ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

Аэро Монголиа ХХК өвлийн нислэгийн хуваариа танилцууллаа

ikon.mn
2025 оны 10 сарын 27
Сурталчилгаа
Зураг зураг

Аэро Монголиа ХХК 2025–2026 оны өвлийн нислэгийн цагийн хуваарьтаа шилжлээ. Энэхүү хуваарь нь 2025 оны 10 дугаар сарын 27-ноос 2026 оны 3 дугаар сарын 27-ныг хүртэл хүчинтэй бөгөөд зорчигчид дараах чиглэлүүдээр тогтмол нислэг үйлдэх боломжтой юм.

  • Токио (Япон): Мягмар, Баасан гараг бүр ниснэ.
    Нэмэлтээр, Ням гарагийн нислэгийг 12 дугаар сарын 14-өөс эхлүүлнэ.
  • Сөүл (БНСУ): Даваа, Лхагва, Бямба гараг бүр ниснэ.
    Нэмэлт Пүрэв гарагийн нислэгийг 10 дугаар сарын 30-аас нэмж үйлдэнэ.
  • Хөххот (БНХАУ): Даваа, Баасан гараг бүр ниснэ.
    Лхагва гарагийн нислэгийг 12 дугаар сарын 3-наас эхлүүлнэ.
  • Ханой (Вьетнам): 12 дугаар сарын 15-аас эхлэн Даваа эсвэл Баасан гарагт нислэг үйлдэнэ.

Аэро Монголиа ХХК-ийн өвлийн хуваарь нь зорчигчдын ая тухтай, цаг хугацаанд нь хүрэх зорилготой төлөвлөгдөж, аялал жуулчлал болон бизнесийн зорилтот зах зээлд чиглэсэн оновчтой зохицуулалтаар онцлог болж байна.

📅 Дэлгэрэнгүй нислэгийн цагийн хуваарь болон тийзний мэдээлэлтэй танилцах

Утас: +976 7010 3030
Facebook: Aero Mongolia
Мөн бүх тийзийн захиалгын агентуудаар дамжуулан захиалга хийх боломжтой.

Аэро Монголиа ХХК – Таны өвлийн аялал, амралтад амжилт хүсье.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.