Уншиж байна ...

БНХАУ-аас импортлох евро-5 стандартын АИ-92 шатахууны хэмжээг ХОЁР ДАХИН нэмэгдүүлэхээр тохиролцжээ

Б.Бадамгарав, IKon.mn
2025 оны 10 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр БНХАУ-ын Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуаньтай шатахууны нийлүүлэлтийн асуудлаар уулзаж ярилцжээ.

Уулзалтын үр дүнд тус улсаас импортлох Евро-5 стандартын АИ-92 автобензиний биет хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх, тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулах талаар ярилцаж тохиролцсоноо сайд Г.Дамдинням өөрийн цахим хуудсандаа бичжээ.

Мөн АҮЭБЯ болон импортлогч ААН-ийн төлөөлөл Бээжин хот руу явж урьдчилан тохирсон нэмэлт гэрээ хэлцлүүдийг хийхээр ажиллаж байгаа аж.