2025.10.21-ний өдрийн 15:45 цагийн байдлаар шатахуун түгээх станцуудаас шалтгаалан Улаанбаатар хотын авто замын түгжрэл нэмэгдэж байгаа талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Иргэдийн шатахуун авах хэрэгцээ нэмэгдсэний улмаас урт хэмжээний дараалал үүсэж, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогсох зэргээс шалтгаалж бусад замууд ачаалал аваад байгаа аж.
Тухайлбал Зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд дараалал үүссэний улмаас хоёр эгнээ явах ёстой байснаас нэг эгнээ явж байгаа учир Чингэлтэйн өргөн чөлөөний гудамж ачаалал авсан байна. Зөвхөн нэг эгнээ хаагдахад Баянбүрдийн тойргоос 32-н уулзвар хүртэл цаашлаад Өлзий төвийн уулзвараас Хайлаастын уулзвар хүртэл хоёр талдаа ачаалал авч хөдөлгөөн удааширч байна гэв.
Тээврийн цагдаагийн албанаас тодорхой цэгүүдэд зохицуулалт хийж ажиллаж байгаа тул жолоочдыг цагдаагийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж ажиллахыг анхаарууллаа. Түүнчлэн их хэмжээний дарааллаас үүдэн иргэд хоорондоо маргалдан, бие биедээ халдах эрсдэл үүсэж байгаа тул аливаа зүйлд хүлээцтэй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!