Уншиж байна ...

Н.Лүндэндорж: Улс төрчид өргөсөн тангаргаа умартаж, Үндсэн хуулиа сахихгүй, хэм хэмжээг нь давж "амбицалж" байна

Редакцын бус нийтлэл
2025 оны 10 сарын 21
Редакцын бус нийтлэл
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанаас Ерөнхий сайдыг огцруулах шийдвэр гаргасан. 

Харин тус хурлыг даргалсан УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн үйлдэл болон УИХ-ын чуулганаас гаргасан шийдвэр нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг маргааш буюу аравдугаар сарын 22-ны Лхагва гарагт Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар хэлэлцэх гэж байна. 

Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан хууль зүйн ухааны доктор Н.Лүндэндорж байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр "Улс төрчид өргөсөн тангаргаа умартаж, Үндсэн хуулиа сахихгүй, хэм хэмжээг нь давж "амбицалж" байна. Тангараг өргөсөн бол Үндсэн хуулиа хамгаалах ёстой" гэсэн байна. 

ВИДЕО ҮЗЭХ: