ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

Автомашины сэлбэг хэрэгслийн худалдаа, үйлчилгээ явуулдаг объектод гарсан галыг бүрэн унтраалаа

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 10 сарын 21
iKon.MN
Зураг зураг
ОБЕГ
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

10:25 2025/10/21

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр /2025.10.21/ 00:43 цагт ирсэн.

Дуудлагын дагуу нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах 10, 26, 18 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, 01:42 цагт галын тархалтыг зогсоож, 08:11 цагт бүрэн унтраалаа.

Алба хаагчдыг очиход сэлбэг хэрэгслийн худалдаа, үйлчилгээ явуулдаг 20х8 метрийн хэмжээтэй 2 давхар блокон объект, 10х8 метрийн хэмжээтэй сэндвичэн агуулах шатаж байсан бөгөөд галын тархалтыг богино хугацаанд зогсоож, унтраах ажиллагааг зохион байгууллаа гэж Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээлэв.

09:54 2025/10/21

Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо гал гарч байна гэсэн дуудлагыг аравдугаар сарын 21-ний 00:43 цагт онцгой байдлын албанд иржээ.

Дуудлагын дагуу нийслэлийн хүрээний 10, 26, 18 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, иргэн Ц-ын эзэмшлийн автомашины сэлбэг хэрэгслийн худалдаа, үйлчилгээ явуулдаг 20х8 метрийн хэмжээтэй 2 давхар блокон объект, 10х8 метрийн хэмжээтэй сэндвичэн агуулах бүрэн шатаж байсныг 01:42 цагт галын тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна гэж Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээлэв.