ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: "Монгол Улсын эрчим хүчний тэгшитгэл" хэлэлцүүлгийг зохион байгуулна

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 10 сарын 21
iKon.MN
Зураг зураг

"Шангри-Ла" зочид буудалд 

09:30-11:30 цагт Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (АмЧам Монгол)-аас "Монгол Улсын эрчим хүчний тэгшитгэл" хэлэлцүүлгийг зохион байгуулна. 

Хэвлэлийн хүрээлэнд 

10:30-12:00 цагт Хэвлэлийн хүрээлэн, Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төвөөс "Нүүрс тойрсон нам-улс төр" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулна. Үүнд УИХ-ын гишүүн Ж.Золжаргал оролцож, сэтгүүлчидтэй уулзана. 

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:30 цагт Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас болон иргэдээс: УИХ-ыг тараах иргэдийн гарын үсэг цуглуулах саналыг орон даяар авч байгаа талаараа мэдээлнэ. 

Сүхбаатарын талбайд

12:00 цагт "Амьдрал бэлэглэе" донорын ач холбогдлыг таниулах үйл ажиллагаа болно.