Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Яармагийн гүүрний зүүн талаас Ажилчны гудамжны уулзвар хүртэлх замыг хаах үеэр нийтийн тээврийн 13 чиглэлд өөрчлөлт орно

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Хан-Уул дүүргийн 3, 20 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө, Яармагийн гүүрний зүүн талаас Ажилчны гудамжны уулзвар хүртэлх зам, засвар, шинэчлэлтийн ажил энэ сарын 24-ний 23:00 цагаас эхэлнэ.

Энэ үеэр нийтийн тээврийн үйлчилгээний 13 чиглэлийн замналд аравдугаар сарын 24-ний 23:00 цагаас эхлэн аравдугаар сарын 25-ны 23:00 цаг хүртэл өөрчлөлт оруулахаар болжээ.

Тус замаар зорчдог нийтийн тээврийн автобусны өөрчлөлт орох чиглэлүүд:

  1. Ч:9
  2. Ч:7
  3. Ч:7А
  4. Ч:81
  5. Ч69Б
  6. Ч:53
  7. Ч:80
  8. Х:19
  9. ШҮ:2
  10. ШҮ:4
  11. М:3
  12. М:3А
  13. Ч:54.

Зам засварын ажил аравдугаар сарын 25-ны 23:00 цагт дуусаж, чиглэлийн хэвийн горимд шилжинэ. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ гэж НТБГ-аас мэдээллээ.

зураг