УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "МАН-ын Удирдах зөвлөл өнгөрсөн амралтын өдөр хуралдах ёстой байсан боловч хуралдсангүй. Төрийн ордонд намын бүлэг хуралдах эсэх асуудлыг яриад байгаа болохоос биш өнөөдрийн нөхцөл байдалд намын том шийдвэр гарах ёстой.
Улс орны нөхцөл байдал хүнд болчихлоо. Засгийн газар уначихсан байна. Үүнд цаашдаа ямар бодлого барих ёстой талаар Удирдах зөвлөлөөс шийдвэр гаргах ёстой. Өчигдөр намын дарга болон ерөнхий нарийн бичгийн дарга нар хоорондоо уулзсан. Энэ уулзалтаар Удирдах зөвлөл болон Намын бүлгийн хуралдааныг түр хугацаагаар хойшлуулж, дүгнэлт гаргах зүйл ярьсан. Тиймээс өнөөдрийн хурлыг зарлаагүй.
УИХ-ын МАН-ын бүлэг дотор хоёр дарга байхгүй, нэг л бүлгийн дарга бий. Манай бүлгийн зарим гишүүд хуралдсан нь албажаагүй асуудал. Бүлгийнхээ зарим гишүүдтэй уулзаж, цаашдаа яаж ажиллах асуудлаа ярьсан.
Ерөнхийлөгчийн хориг хуулийн хугацаатай. Тиймээс дараа долоо хоногоос даргын дэргэдэх зөвлөл хуралдаж тов дараалалд оруулна. Ерөнхий сайд Үндсэн хуулийн цэцэд асуудал өгсөн тохиолдолд шууд маргаан үүсгэдэг.
Нөхцөл байдал ээдрээтэй байгаа. Өнөөдрийн байдлаар тамга тэмдгээ авсан дарга нь Д.Амарбаясгалан. Энэ утгаараа Бага хурлын шийдвэрээр намын даргынхаа ажлыг хийж байгаа" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!