Уншиж байна ...

Ирэх тав хоногт нийт нутгаар цас орохгүй

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 10 сарын 19
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

10-р сарын 20-24-нийг хүртэлх ирэх тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг цаг уурын байгууллагаас мэдээллээ. 

Ирэх өдрүүдэд нийт нутгаар шөнөдөө хүйтэн хононо. Нийт нутгаар цас орохгүй. 

Салхи ихэнх хугацаанд секундэд 3-8 метр.

  • Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг-Үүр голын хөндийгөөр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -10...-15 градус,
  • Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -4...-9 градус,
  • говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус,
  • бусад нутгаар шөнөдөө -11...-16 градус, өдөртөө 0...-5 градус хүйтэн байна. 21-нд нутгийн баруун хэсгээр, 22-ноос
  • ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.