Уншиж байна ...

УИХ-ын дарга болон Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг дараалуулан хэлэлцүүлэхгүй бол АН-ын бүлэг чуулганы хуралдаанд оролцохгүй гэв

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 10 сарын 16
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ дахь Ардчилсан Намын бүлэг өнөөдрийн хурлаар шийдвэрлэсэн асуудлаа танилцууллаа. 

Өнөөдөр үдээс өмнө тус бүлгээс мэдээлэл хийхдээ "УИХ-ын дарга, Ерөнхий сайдын асуудлыг хамтад нь оруулж ирсэн үед АН-ын бүлгийн гишүүдийн дийлэнх олонхын саналаар шийдэж, огцруулна" хэмээн мэдэгдээд байв. 

Тэгвэл энэ асуудлаар бүлэг хуралдаж нэгдсэн шийдвэрт хүрчээ. 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Бүлгийн 42 гишүүнээс 34 нь хуралдаа оролцлоо. Ингээд 33 гишүүний саналаар УИХ-ын дарга болон, Ерөнхий сайд нарыг огцруулах асуудлыг хамтад нь оруулж ирсэн тохиолдолд уг асуудлуудыг дараалуулан хэлэлцэж, аль алиныг нь огцруулна. Дараалуулан хэлэлцүүлэх боломжгүй гэвэл АН-ын бүлгийн гишүүд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй гэдэг шийдвэрт хүрлээ" гэв. 

Мөн МАН-ын даргын төлөөх хагарлаас үүдсэн төрийн хямрал дээр аль нэг талд нь орж нөгөө талыг нь дэмжихгүй гэдгээ зарлалаа.

зураг