Өнөөдөр 13:30 цагийн үед нийслэл хот даяар цахилгаан эрчим хүч тасарчээ.
Энэ тухай НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс “ОХУ-аас авдаг цахилгаан эрчим хүчний шугамд шалтгаан тодорхойгүй доголдол үүссэн. Нийт хэрэглэгчийн 85 хувийг дотоодын станцууд цахилгаанаар хангаж, 15 хувийг түр хугацаанд хязгаарласан. ОХУ гэмтлээ зассан. Удахгүй цахилгааныг өгнө гэдэг мэдээлэл байна" гэв.
Эрчим Хүчний Яамны хэвлэлийн төлөөлөгч: ОХУ-аас цахилгаан импортолж авдаг 220кВ-ын шугам ОХУ талаас 30 минутын өмнө тасарсан. Одоо тасарсан шугам Орос талаас залгагдаад хэвийн байдалд орсон. Дээрх хугацаанд нийт цахилгаан хэрэглээний 15 орчим хувийг хязгаарласан байна. Одоо цахилгаан тасарсан хэрэглэгчдийг буцаан залгаад дуусаж байна гэсэн тайлбарыг өглөө.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!