Японы мэргэжлийн сүмочид Английн Лондон хотын Роял Албертын танхимд тав хоног үргэлжлэх үзүүлэх тэмцээн эхэллээ.
Арлын орноос өөр газарт тав хоног үргэлжилсэн тэмцээн зохион байгуулж буй хоёр дахь тохиолдол аж. Өмнө нь яг энэ танхимд 1991 онд сүмочид зочилж байсан юм.
34 жилийн өмнө зохион байгуулсан тэмцээнээс хойш Лондонд арлын үлэмж биетнүүдийг дахин урихаар хоёр талаас зүтгэсэн ч цар тахал, сүмогийн холбооны санхүүгийн хямрал зэргээс шалтгаалж удаа дараа хойшилсон түүхтэй.
Тэгвэл энэ удаад ёкозүна Оносато, Хоошёорюү С.Бямбасүрэн тэргүүтэй цолтнууд Будант альбионд хөл тавьсан юм.
Эх сурвалж: AP News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!