ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх гэсэн ч 126 гишүүний ердөө 47 нь чуулгандаа иржээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

11:13 2025/10/16

УИХ-ын ээлжит чуулганы хуралдаан Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхээр эхэлсэн. Гэвч ирц хүрэхгүй гэдэг шалтгаанаар чуулганы хуралдаан уг асуудлыг албан ёсоор хэлэлцэж эхлээгүй байгаа юм. 

Одоогийн байдлаар 126 гишүүний ердөө 47 нь ирцдээ орсон байгаа юм. Үлдсэн 79 гишүүн чуулганы хуралдаандаа орж ирээгүй байна. 

Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэж, санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 13.6 хувь нь дэмжиж, 86.4 хувь нь татгалзав.

Түүнчлэн Засгийн газрын гишүүд ойлголтын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураах гэж байна гэдэг шалтгаанаар чуулганы хуралдаанд оролцохгүй гэдгээ дөнгөж саяхан мэдэгдсэн билээ. 

10:41 2025/10/16

УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд эхэллээ. 

Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:

  • Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах санал
  • Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд
  • Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд 

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/829668049585237