Өнөөдөр Улаанбаатар хотод өдөржин цас орох төлөвтэй байна
Өнөөдөр Улаанбаатар хотод үүлэрхэг. Цастай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. -3...-5 градус хүйтэн байна. Үдээс хойш болон оройдоо хүйтрэх төлөвтэй байгааг цаг уурын байгууллагаас мэдээллээ.
Цаг тутмын мэдээгээр өнөөдөр Улаанбаатарт өдөржин цас орох төлөвтэй байна.
Дохио!!!
16-ны өдөр Төв, Хэнтийн өмнөд, Говьсүмбэр, Дундговь, Сүхбаатар аймгийн нутгаар ахиухан хэмжээний цас орно. Дундговь, Говьсүмбэр, Сүхбаатарын нутаг, Өвөрхангайн зүүн, Төв, Хэнтийн өмнөд, Дорноговийн хойд хэсгээр цасан шуурга шуурна.
Маргааш буюу 17-нд зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, зам даваанд мөстөлт, халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг онцгойлон анхаарууллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
