УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн олонх өчигдөр /2025.10.14/ хуралдаж, бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнийг огцруулснаа мэдэгдсэн. Харин УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ тус хурлыг дүрмийн бусаар хуралдсан тул гаргасан шийдвэр нь ч дүрмийн бус байна хэмээгээд буй.
Улмаар даргаа огцруулсан талынхан өнөөдөр хуралдаж дараагийн даргаа сонгожээ. Ингэхдээ Төрийн ордон дахь МАН-ын бүлэг хуралддаг танхимд бус АН-ын бүлгийн хурал болдог танхимд хуралдаж, УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар Ж.Батжаргалыг сонгосон байна.
Бүлгийн хурлын шийдвэрийн талаар Ж.Батжаргал "Хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар бүлгийн даргаар миний биеийг сонголоо" хэмээсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!