Уншиж байна ...

Лондон хотод Монгол брэндүүдийн нэгдэл “Moderland pop-up” дэлгүүр нээгдлээ!

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 10 сарын 15
Сурталчилгаа
Зураг зураг

Монголын үндэсний үйлдвэрлэгчид, ноолууран эдлэлийн брэндүүдийн нэгдэл pop-up дэлгүүрээ Англи улсад хоёр дахь жилдээ амжилттай нээлээ. Энэ удаа Лондон хотын төв болох алдарт Сохо дүүрэгт pop-up дэлгүүрээ нээсэн байна.

Moderland нэгдэл нь 100% монгол ноолууран бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчээс барууны зах зээлд шууд хүргэх гүүр болж буйгаараа онцлогтой. Ингэснээр Монгол дизайнеруудын бүтээл, үндэсний өв соёлыг олон улсын тавцанд таниулахын зэрэгцээ монгол ноолуурын үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилготой билээ.

зураг
 

Pop-up дэлгүүрт Tonot, Bodio’s, Atoz, Tana зэрэг үндэсний брэндүүд оролцсон ба уламжлалт ур ухаан, орчин үеийн дизайныг хослуулсан бүтээгдэхүүнээ Лондон хотын хэрэглэгчдэд хүргэж байна.

Дэлгүүр Лондонгийн төвд байрлах 33 Great Windmill Street, Soho, London хаягт байрласан ба энэ сарын 10-р сарын 12-26-ны өдрийг хүртэл ажиллах болно.

Онлайн дэлгүүр: www.moderland.co
Instagram: @moderland.co

Pop-up дэлгүүрийн хаяг: 33 Great Windmill Street, Soho, London.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.