Уншиж байна ...

Ж.Чинбүрэн: ₮181 тэрбумыг гаргавал эрүүл мэндийн салбарынхны үндсэн цалинг 15% нэмэх бололцоотой гэж үзсэн

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 10 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. 

Энэ үеэр эмч ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх хүрээнд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн дараах мэдээллийг өгсөн юм. 



Тэрбээр хэлэхдээ "Эрүүл мэндийн салбар санхүү, эдийн засгийн бэрхшээлтэй цаг мөчийг туулж яваа. Тийм учраас санхүүгийн сахилга баттай байж, 2025 оныг аль болох өр ширгүй давахыг зорьж байна.

Засгийн газраас өнөөдөр Эрүүл Мэндийн Яамтай хамтарч тооцоолол хийлээ.

181 тэрбум төгрөг гаргавал эрүүл мэндийн салбарынхны үндсэн цалинг 15 хувиар нэмэх бололцоотой гэж үзээд ийнхүү хамтарсан шийдвэр гаргасан. 

Энэ шийдвэрийн төслөө Засгийн газар, УИХ-д өргөн барихаар саналаа өгсөн" гэв. 

"2025 онд сахилга баттай, илүү оновчтой санхүүжилттэй байх нь чухал"

Мөн "Бид санхүүгийн сахилга баттай байх нь чухал. Өнгөрсөн жилийнхээ өрийг дарахгүй байж чадвал 180 нэмэх нь 316 тэрбум төгрөг цаана нь байгаа гэсэн үг. Бидэнд эмч ажилчдын цалинг цааш 30-40 хувь хүртэл нэмэх боломж бий.

Манайх боловсролын салбарыг бодвол арай өөр. Бид гүйцэтгэлийн санхүүжилттэй. Энэхүү гүйцэтгэлээрээ дамжуулаад чанартай сайн гүйцэтгэсэн байгууллагууд нь илүү санхүүжилт авах, өр ширгүй байх боломжийг бүрдүүлэхийг зорьж байна.

2025 онд илүү сахилга баттай, илүү оновчтой санхүүжилттэй байх нь чухал.

Томуу, томуу төст өвчний идэвхжлийн улирал эхэлж байгаа. Аль болохоор бага өвдөж эрүүл мэндийн салбарт санхүүгийн болон бусад ачаалал бага очоосой гэж зорьж байна. 

Улсын дундаж 86.4 хувьтайгаар томуугийн вакцинд хамрагджээ. Урьд өмнө томуугийн вакцинд хамрагдах ёстой хүмүүсийн хамрагдалтын хувь ийм өндөр түвшинд байгаагүй.

Мөн улаанбурхан дарагдаад намжуу байгаа. Арваннэгдүгээр сард томуу, томуу төст болон улаанбурхан өвчний дэгдэлт нийлж нэмэгдэхгүй байвал эрүүл мэндийн салбарт ачаа бага ирнэ. Олон хүн өвдөхгүй" гэлээ. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/1532887261068634