Зудын урьдчилсан төлөвийн зургаар нийт нутгийн 3%-д нэн их, 22%-д их, 21%-д дунд зэрэг, 26%-д бага, 28%-д маш бага хүндрэлтэй байхыг цаг уурын байгууллагаас мэдээллээ.
Газрын ажиглалтын болон хиймэл дагуулын мэдээ буюу ган, зуншлага, 2025-2026 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт, цасны бүрхэц, зузаан болон 11 дүгээр сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан төлөв зэрэг мэдээлэлд үндэслэн 2025 оны 10 дугаар сарын 14-нд нэг сарын урьдчилгаатайгаар тооцоолон гаргасан байна.
Тайлбар: 2025 оны 10 дугаар сарын 10-ны байдлаар ихэнх нутгаар тогтвортой цасан бүрхүүл тогтоогүй байгаа тул зудын хүндрэлд цасны нөлөөлөл тооцогдохгүй байна. Уг үнэлгээнд орсон сарын цаг агаарын урьдчилсан мэдээний таарц нь 61.8-64.6 хувьтай байгаа болно. Мэдээллийг 10 хоногоос сарын хугацаанд шинэчлэн боловсруулна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!