Дэлхийн шилдэг стриминг платформуудын нэг HBO Max өнөөдрөөс эхлэн Монголын зах зээлд нээгдэж байна
Дэлхийн шилдэг видео стриминг платформуудын нэг HBO Max өнөөдрөөс эхлэн Ази, Номхон далайн бүс нутгийн 14 улсын зах зээлд нээгдэж байгаагийн дотор Монгол улс багтаж байна.
Тус платформ нь “The Last of Us”, “The White Lotus”, “House of Dragon” зэрэг алдартай цувралуудыг эзэмшдэг юм.
HBO Max үйлчилгээний хамгийн хямд багц нь сарын $4.99 үнэтэй “Standard” багц ажээ.
Үүнд хоёр төхөөрөмж дээр зэрэг үзэх эрх, Full HD видео чанар, 30 хүртэл тооны контент татаж, сүлжээгүй (offline) орчинд үзэх боломж дагалдаж байгаа юм байна.
Одоогоор Монголын зах зээлд Netflix, Amazon Prime Video, Apple TV+ стриминг үйлчилгээнүүд нээлттэй байдаг юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
