ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/14-НД НИЙТЛЭГДСЭН
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд угаарын хийн хордлогын улмаас хоёр иргэн амиа алдсаныг НЭМҮТ мэдээлэв
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Угаарын хийн хордлогын тандалтын 14 хоногийн тоон мэдээллийг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ)-өөс өнөөдөр танилцууллаа.
Тодруулбал есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 13-ны өдөр НЭМҮТ-д бүртгэгдсэн тандалтын тоон мэдээллээр угаарын хийн хордлогын улмаас эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан 59 тохиолдол, хоёр нас баралт мэдээлэгдсэн байна.
Нас баралтыг шалтгаанаар нь авч үзвэл хоёр иргэн гэртээ угаартаж нас барсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
