ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/14-НД НИЙТЛЭГДСЭН
Нутгийн баруун хойд хэсгээр 16 см хүртэл цасан бүрхүүл тогтжээ
IKON.MN
ЦУОШГ
Өнөө өглөөний 08:00 цагийн станц, харуулын мэдээгээр Баян-Өлгий, Ховдын баруун хэсэг, Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн нутаг, Архангай, Төв аймгийн хойд хэсгээр 0.0-16.0 см цасан бүрхүүл тогтжээ.
Өнөөдөр Хөвсгөл, Архангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар нойтон цас, цас орж, ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна.
Өнөө өглөөний байдлаар дараах нутгуудад цас орж байгаа юм байна.
- Архангай - Жаргалант, Хайрхан, Эрдэнэбулган
- Булган - Бугат, Булган, Гурванбулаг, Орхон, Рашаант, Сайхан, Сэлэнгэ, Хангал, Хутаг-Өндєр
- Говь-Алтай - Есөн булаг
- Дархан-Уул - Дархан, Шарын гол
- Орхон - Баян-Өндөр, Жаргалант
- Сэлэнгэ - Баруунбүрэн, Баянгол, Бугант, Ерөө, Зэлтэр, Зүүнбүрэн, Мандал, Орхон, Орхонтуул, Хушаат, Хүдэр
- Төв - Баянчандмань, Борнуур, Жаргалант, Заамар, Мөнгөнморьт, Угтаалцайдам, Цээл
- Увс - Баруунтуруун
- Хэнтий - Батширээт, Биндэр
- Хөвсгөл - Алаг-Эрдэнэ, Их-Уул, Мөрөн, Рашаант, Тариалан, Ханх, Хатгал тосгон, Цагаан-Үүр, Эрдэнэбулган
- Өвөрхангай - Хархорин сумдын нутгаар цас орж байна.
ЦУОШГ
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
