Уншиж байна ...

ҮЙЛ ЯВДАЛ: "Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн нэр томьёо" сэдэвт хэлэлцүүлэг болно

ikon.mn
2025 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму болон Ерөнхий сайд Нарендра Модийн урилгаар 2025 оны 10 дугаар сарын 13-16-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ. 

Төрийн ордонд

10:00-16:00 цагт Байнгын хороод хуралдана.

Нээлттэй нийгэм форумын байранд

10:00 цагт Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүд сэдэвт хэлэлцүүлэг болно.

Пума империал зочид буудалд

10:00-12:30 цагт Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөөх үндэсний сүлжээнээс "Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн нэр томьёо" сэдэвт хэлэлцүүлэг зохионо.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:00 цагт “Алтан зам хөгжлийн тавцан” ХК-аас Монгол-Орос-Хятадыг холбох шинэ боломж, Соёл гэгээрэл Шинжлэх ухааны төсөл, Монгол Улс бол Их цайны зам төслийн цөм сэдвээр мэдээлнэ.

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны төв байранд

11:00 цагт Боловсролын салбарын ажил хаялттай холбоотой асуудлаар МБШУҮЭХ-ноос мэдэгдэл гаргана.