"Сугалаанд мөнгө хожсон байна" хэмээн иргэдийг залилан мэхэлж байгаа гэмт хэргийг Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас сэрэмжлүүллээ.
Тодруулбал “Та сугалаанд хожлоо”, “Сугалаанд хожсон үнийн дүнгийн 5, 10 хувийн шимтгэлийг төлж байж хожсон мөнгөнийхөө хонжворын үнийн дүнг шилүүлж авах боломжтой" гэж иргэдийн эд хөрөнгийг залилж байгааг анхааруулсан юм.
Энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Энхзаяа "Сугалааны үйл ажиллагаатай холбоотой залилах гэмт хэрэгт иргэд өртөхгүй байх боломжтой.
Иргэд хоёрхон мэдээллийг сайтар анхаарвал өртөхгүй байх боломж бий.
Тухайн байгууллагаа үнэхээр эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан, хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг license.mn сайтын Сангийн Яам, эд мөнгөний хонжворт сугалаа гэсэн хэсэг рүү орж нягтлах боломжтой.
Ийнхүү эд мөнгөний хонжворт сугалаа хууль ёсны дагуу явагдаж байгаа эсэхийг өөрөө нягталж харах боломжтой" гэдгийг хэллээ.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!