Ус Цаг Уур, Орчны Судалгаа, Мэдээллийн Хүрээлэн (УЦУОСМХ)-ийн Цаг агаар, Орчны, Тоон загварчлал, Судалгааны Хэлтэс (ЦАОТЗСХ)-ээс 2025 оны 11 дүгээр сараас 2026 оны 01 дүгээр саруудын цаг агаарын урьдчилсан төлөвийг тооцоолсныг хүргэж байна.
2025 оны 11 дүгээр сард Хэнтийн зүүн хойд, Дорнод аймгийн нутгаар ОЖД-аас дулаан байх бол, төвийн аймгуудын нутгаар 11 болон 12 дугаар саруудад ОЖД-аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна. Харин 2026 оны 01 дүгээр сарын хувьд нутгийн баруун хойд хэсгээр ОЖД-аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Хур тунадасны хувьд говийн зүүн өмнөд хэсгээр 2025 оны 11 болон 12 дугаар саруудад ОЖД-аас бага байх бол 2015 оны 12 дугаар сард нутгийн зүүн хойд хэсгээр, 2026 оны 01 дүгээр сард нутгийн төв болон баруун хэсгээр тус тус ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
МЭДЭЭЛЭЛ УНШИХ ЗААВАР: Тухайн сарын олон жилийн дундаж цаг агаарын төлөв ямар байдаг, энэ жил тухайн дунджаас ямар байх талаар мэдээллийг текстээр уншихаас гадна харьцуулсан газрын зургуудыг гүйлгэж үзвэл илүү ойлгомжтой байх болно. Өнгө нь тодрох тусам ихсэж байгаа утгыг илтгэнэ.
11-р сарын агаарын дундаж температурын ОЖД: Баян–Өлгий, Завхан, Хөвсгөл, Архангай, Булганы ихэнх, Увс, Ховдын зарим газар, Төв, Сэлэнгийн зүүн, Баянхонгор, Өвөрхангай, Хэнтийн хойд хэсгээр -12...-18°C, Хөвсгөлийн баруун хойд хэсгээр -18...-22°C, Говь – Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн өмнөд, Дорнодын зүүн хэсгээр -2...-8°C, бусад нутгаар -8...-12°C хүйтэн байдаг байна.
2025.11-р сарын агаарын температур: Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн нутаг, Завханы зүүн, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Төвийн баруун хэсгээр ОЖД–аас хүйтэн, Дорнодын нутаг, Хэнтийн зүүн, Сүхбаатарын хойд хэсгээр ОЖД-аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
[ Х–агаарын температур ОЖД–аас хүйтэн, Д–агаарын температур ОЖД–аас дулаан, Н–агаарын температур ОЖД–ын орчим ]
2025.11-р сарын агаарын температур
11-р сарын агаарын температур ОЖД 11-р сарын хур тунадасны ОЖД: Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 4–8 мм, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 0–2 мм, бусад нутгаар 2–4 мм ордог байна.
2025.11-р сарын нийлбэр хур тунадас: Өмнөговийн зүүн, Дорноговийн өмнөд хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Б–хур тунадас ОЖД–аас бага, Н–хур тунадас ОЖД-ийн орчим
2025.11-р сар хур тунадас
11-р сар хур тунадас ОЖД 12-р сарын агаарын дундаж температурын ОЖД: Баян–Өлгий, Хөвсгөлийн ихэнх, Увс, Архангайн баруун, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Өвөрхангайн баруун хойд, Төвийн зүүн хойд хэсгээр -24...-30°С, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд, Өмнөговь, Дорноговийн нутаг, Дорнодын зүүн өмнөд хэсгээр -10...-16°С, бусад нутгаар -16...-24°С хүйтэн байдаг байна.
2025.12-р сарын агаарын температур: Агаарын дундаж температур Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төвийн нутаг, Увс, Завханы зүүн, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн хойд, Хэнтийн баруун хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
[ Х–агаарын температур ОЖД–аас хүйтэн, Н–агаарын температур ОЖД–ын орчим ]
2025.12-р сарын агаарын температур
12-р сарын агаарын температур ОЖД 12-р сарын хур тунадасны ОЖД: Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнодын тал нутгаар 2–8 мм, бусад нутгаар 0–2 мм ордог байна.
2025.12-р сарын нийлбэр хур тунадас: Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын нутаг, Булган, Төвийн зүүн хойд, Сүхбаатарын хойд хэсгээр ОЖД–аас ахиу, Өмнөговийн зүүн өмнөд, Дорноговийн өмнөд хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
[ И–хур тунадас ОЖД–аас ахиу, Б–хур тунадас ОЖД–аас бага, Н–хур тунадас ОЖД-ийн орчим ]
2025.12-р сарын хур тунадас
12-р сарын хур тунадас ОЖД 1-р сарын агаарын температурын ОЖД: Баян–Өлгийн нутаг, Увсын хойд болон өмнөд, Завхан, Хөвсгөл, Сэлэнгийн ихэнх, Архангайн баруун, Төвийн зүүн хойд хэсгээр -26…-32°C, Говь–Алтай, Баянхонгор, Дорноговийн өмнөд, Өмнөговийн ихэнх нутгаар -12...-18°C, бусад нутгаар -18...-26°C хүйтэн байдаг.
2026.1-р сарын агаарын температур: 2026 оны 1 дүгээр сарын агаарын дундаж температур Увс, Завханы нутаг, Баян–Өлгий, Ховд, Говь–Алтайн хойд, Баянхонгорын баруун хойд, Хөвсгөл, Архангайн баруун хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
[ Х–агаарын температур ОЖД–аас хүйтэн, Н–агаарын температур ОЖД–ын орчим ]
2026.1-р сарын агаарын температур
1-р сарын агаарын температур ОЖД 1-р сарын хур тунадасны ОЖД: Хангайн нурууны төгсгөл, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар 2–4 мм, бусад нутгаар 0–2 мм ордог байна.
2026.12-р сарын нийлбэр хур тунадас: Баян–Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутаг, Ховд, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Дундговийн баруун хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна.
[ И–хур тунадас ОЖД–аас ахиу, Н–хур тунадас ОЖД–ийн орчим ]
2026.1-р сар хур тунадас
1-р сарын хур тунадас ОЖД Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!