Уншиж байна ...

ФОТО: Байнгын хорооны хурлаар Ерөнхий сайдыг огцруулах эсэхийг хэлэлцэх үеийн онцлох агшнууд

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 10 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Төрийн Байгуулалтын Байнгын Хорооны өчигдрийн хурлаар Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж эхэлсэн. 

14:00 цагт товлогдсон хурлын ирц  14:40 цагийн үед бүрдэн хурал эхэлсэн ч Ерөнхий сайдын хүсэлтээр 30 минут завсарласны дараа үргэлжилсэн юм. Хуралдаанд оролцож буй 20 орчим гишүүн Ерөнхий сайдаас асуулт асууж, хариултаа авсан. Гэхдээ техникийн саатал их гарснаар зарим тохиолдолд саатлыг далимдуулж, холбогдох хүн нь асуултад тодорхой хариулахгүй өнгөрөөх нь ч байв. Үндсэндээ Байнгын хорооны хурлын уур амьсгал хэт нэг талыг барьсан гэх шүүмжлэл олон нийтийн сүлжээнд өрнөсөн. Нэг нь асууж, нэг нь хариулсан болсоор 18:00 цагтай золгож, хурал даргалагч ажлын цаг дууссан гэх үндэслэлээр хурлыг Даваа гарагийн 11:00 цаг хүртэл хойшлуулав.

Энэ тухайгаа Төрийн Байгуулалтын Байнгын Хорооны дарга Ц.Сандаг-Очир "Улс төрийн намын бүлгүүд саналаа нэгтгэх шаардлага байгаа гэх мэдээлэл ирсэн учраас боломжийг нь олгоод Байнгын хорооны хуралдааныг хойшлуулсан. Аль аль намаас ийм санал ирсэн. Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барьсан хүн хуралдаан даргалахыг хориглосон зүйл заалт байхгүй. Надад ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй" гэж хурлын дараа тайлбар өглөө.

Мөн Ардчилсан Намын дарга асан, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр "Итгэл хүлээсэн хүмүүс УИХ, Засгийн газрыг удирдмаар байна. Ард түмний итгэлийг авахын зэрэгцээ парламентынхаа итгэлийг дааж чадах хүмүүс энэ ажлыг хийх ёстой.

Харамсалтай нь дөрвөн сарын өмнө 90 гаруй саналаар томилогдсон Ерөнхий сайд нь өөрөө үндсэн МАН-ынхаа гишүүдийн 50 хувийн дэмжлэгийг авч чадахгүй болсон. Жилийн өмнө 100 хувийн саналаар томилогдсон УИХ-ын дарга нь МАН-ын гишүүдийнхээ 50 хувийн саналаар унахдаа тулчихсан. Өнөөдөр хэлэлцээд энэ асуудлыг шийдэж чадаагүйд харамсаж байна. Энэ хоёр хүн өнөөдөр өргөдлөө өгөөд Даваа гарагт шинэ хүмүүсээ томилж байх ёстой.

Энэ хоёр дарга сөрөг хүчний байтугай өөрсдийг нь томилсон МАН-ынхаа гишүүдийн 50 хувийн дэмжлэгийг авч чадахаа больсон. Иймд өөрсдөө өргөдлөө өгөөд ядаж сонгогдсон намынхаа дэмжлэгийг авч чадах хүн энэ албан тушаалуудад томилогдоосой. Тэгж байж Монголын асуудлыг шийдэхийн төлөө явах юм байна гэж бодож байна" гэв.

ФОТО:
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг