Уншиж байна ...

Ажлын цаг дууссан гэдэг үндэслэлээр Засгийн газрыг огцруулах эсэхийг шийдэх хуралдааныг ирэх Даваа гараг хүртэл хойшлуулав

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 10 сарын 10
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

18:16 2025/10/10

Асуулт, хариулт өндөрлөснөөр гишүүд үг хэлж эхэлсэн. Нийт 18 гишүүн үг хэлэхээр нэрээ өгсөн ч байнгын хорооны хуралдааныг хойшлуулав. 

Тус байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир "Эрхэм гишүүд ээ, 18 цаг болж, ажлын цаг дууссан байна. Тиймээс байнгын хорооны хуралдааныг ирэх Даваа гараг буюу 2025 оны аравдугаар сарын 13-ны өдрийн 11:00 цагт хүртэл хойшлуулахаар шийдвэрлэлээ. Үг хэлэх гишүүд өнөөдрийн өгсөн дарааллаар үгээ хэлээд явна" гэв. 

Ийнхүү Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг ирэх Даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэх нь. 

16:07 2025/10/10

Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал 22 гишүүний ирцтэйгээр Монгол Улсын Засгийн Газрын огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ. 

Хуралдаан эхэлж, хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараа хурлыг 30 минут завсарлуулсан юм. 

Учир нь Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нар уулзсан тул байнгын хорооны хуралдааныг түр завсарлуулжээ. 

ШУУД ҮЗЭХ: 