Фэйсбүүк орчинд “Дансаараа гүйлгээ хийлгээд 800,000 төгрөгийн ашиг хүртээрэй” гэх зарууд ихээр байрших болсныг Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас анхаарууллаа.
Энэ үйлдэл нь 100 хувь залилан болохыг дараах байдлаар сануулав.
Байгууллагын албан ёсны лого, нэршил зэргийг ашиглан Фэйсбүүк хаяг нээж, хуурамч ажлын зар, зураг бичлэг зэргийг тавин иргэдийн дансыг гэмт хэрэгтнүүд хууль бус үйлдэлдээ ихээр ашиглаж байна.
Уг хуурамч заруудыг сайн ажиглавал утга найруулгын алдаатай, албан ёсны эх сурвалжгүй, харилцах болон холбоо барих боломжгүй байгаа нь илт харагдана.
Эрүүгийн хуульд залилах гэмт хэргийг ашиг олох зорилгоор байнга үйлдэж буй хэд хэдэн этгээдийн нэгдмэл үйлдлийг зохион байгуулалттай гэмт бүлэг гэж тооцон Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйл, мөн хуулийн 20.19-д заасны дагуу торгох, зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх, хорих ялаар шийтгэж байна.
Иймд иргэн та бүхэн өөрийн дансаа бусдад ашиглуулах болон түрээслүүлэх байдлаар гэмт этгээдүүдэд дэмжлэг үзүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулав.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!