ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/10-НД НИЙТЛЭГДСЭН
Засгийн газрыг огцруулах эсэхийг шийдэх байнгын хороо, чуулганы хуралдааныг хойшлуулав
IKON.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Засгийн газрыг огцруулах тухай нэр бүхий гишүүдийн өргөн барьсан тогтоолын төслийн өнөөдөр /2025.10.10/ хэлэлцэхээр товлоод буй.
УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандоржийн мэдээлснээр өнөөдөр 08:30 Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, үргэлжлүүлэн 10:00 цагт чуулганы нэгдсэн хуралдаанаар асуудлыг хэлэлцэхээр товлоод байсан.
Гэтэл өчигдөр УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, байнгын хороог 14:00 цагт, чуулганы нэгдсэн хуралдааныг 16:00 цагт эхлүүлэхээр болжээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
