ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/10-НД НИЙТЛЭГДСЭН
Нийтийн тээврийн Ү:18, Ү:31, Ч:44, Ч:54, Ч:18Б, Ч:76, Ч:79 чиглэлийн автобусны замналд орсон өөрчлөлтүүд
iKon.MN
Хан-Уул дүүргийн гуравдугаар хороо, Ажилчдын гудамж дагуух AUTO FIX төвийн замыг өчигдөр орой хааж, засварлаж эхэлжээ.
Энэ үеэр нийтийн тээврийн Ү:18, Ү:31, Ч:44, Ч:54, Ч:18Б, Ч:76, Ч:79 чиглэлийн автобусны замналд түр өөрчлөлт оруулсан байна.
Авто замын хөдөлгөөнийг аравдугаар сарын 11-ний өдөр 06:00 цагт нээх бөгөөд дээрх чиглэлийн автобуснууд хэвийн замналаараа зорчино гэж Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээлэв.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
