Улаанбаатар хот 1,260 гаруй километр хатуу хучилттай авто замтай. Гэтэл үүний 23.6 хувь нь буюу 300 километр орчим нь борооны ус зайлуулах шугамтай байна.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд буюу 2024, 2025 онд нийт 40 орчим километр орчим борооны ус зайлуулах шугам хоолойг шинээр угсарчээ.
НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлснээр 2024 онд ус ихээр тогтдог 15 байршилд 27 километр авто замын борооны ус зайлуулах шугам угсарсан бол энэ онд 10 байршилд 16 километр авто замд шугам угсрахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар найман байршилд 8.6 километр авто замын борооны ус зайлуулах шугам хоолойг угсарчээ. Харин хоёр байршлын шугамыг он дамжин буюу ирэх онд угсарч дуусгах юм байна.
Борооны ус зайлуулах шугамтай болсон байршлууд:
Борооны ус зайлуулах шугамыг ирэх онд үргэлжлүүлэн угсрах хоёр байршил:
2026 онд ГУББГ-аас ус тогтдог байршлуудад нийт 30 километр урт борооны ус зайлуулах шугам угсрахаар төлөвлөжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!