Эмч, ажилтнуудын үндсэн цалинг нэмэхийг шаардсан жагсаал өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд болж байна.
Тодруулбал үндсэн цалингаа ₮3.5 сая болгох, нийгмийн асуудлыг нь анхаарахыг сануулан жагслаа. Эмч нарын төлөөлөл "Эмч нарын үндсэн цалинг ₮3.5 сая болгох нь гурван жилийн өмнөх зорилго байсан. Мөн төсвөөс эрүүл мэндийн салбарт зарцуулах хувийг өсгөх, эмч ажилчдын цалин бага мөртлөө аюулгүй ажиллагаа их алдагддаг. Ялангуяа хөдөлмөр хамгааллын иж бүрэн нормын хувцсаар бүрэн хангагддаггүй. Сүүлийн таван жил огт нормын хувцас аваагүй эмнэлгүүд ч бий.
Түүнчлэн эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгө хүрэлцэхгүй байгаа учраас эмнэлгийн урсгал, засварыг цаг тухайд нь хийхэд хүндрэлтэй байна. Эдгээрийг улсын төсөвт тусгаж өгөхийг энэ жагсаалаараа дамжуулан дуу хоолойгоо хүргэж байна.
Эрүүл мэнд, боловсролын салбарынхан хамтдаа жагсаалд оролцож байна. Бидний үгийг сонсохгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжиж ажил хаяхад бэлэн байгаагаа илэрхийлье" гэсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!