Засгийн газрын 2025 оны долдугаар сарын 9-ний өдрийн 26 дугаар тогтоолоор "Эрдэнэс Тавантолгой" (ЭТТ) ХК-д онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын Бүрэн Эрхт Төлөөлөгч(БЭТ)-ийн багийг томилж байв.
Гурван сараар тогтоосон уг дэглэмийн хугацаа өнөөдөр дуусаж байна. Гарсан үр дүнгийн талаар БЭТ-ийн багийн ахлагч У.Бямбасүрэн танилцууллаа.
Онцгой дэглэмийн гурван сарын хугацааны борлуулалтын хэмжээг оны эхний хагас жилийнхтэй харьцуулахад
Зургаадугаар сард Гашуунсухайт-Ганцмод боомтоор өдөрт 462 машин гарч байсан бол долдугаар сард 610, наймдугаар сарт 752, есдүгээр сард өдрийн дундаж 880 тээврийн хэрэгсэл болж нэмэгдсэн.
Биржийн борлуулалтыг онцгой анхаарч, 5,939,000 тонн нүүрсийг Хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалж, арилжааны нийт дүн 343.4 сая ам.доллар болов" гэлээ.
Түүнчлэн тэрбээр нүүрсийг БНХАУ-ын зах зээлийн гүнд хүргэх ажил нь онцгой дэглэмийн нэг зорилт байсныг дурдаад 2025 оны аравдугаар сарын 6-нд Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан БНХАУ-ын Цаофэйдянь боомт руу баяжуулсан коксжих нүүрс хүргэх арилжааг анх удаа зохион байгуулсан гэв. Ингэснээр Ганцмод боомт дээр 100 орчим ам.доллароор зарагдах энэ нүүрс Цаофэйдянь боомтод хүрснээр 165 ам.доллароор зарагдсаныг онцлоод цаашид БНХАУ-ын зах зээлийн гүнд болон Япон, БНСУ, Энэтхэг зэрэг гуравдагч орны зах зээлд нэвтрэх эхлэлийг тавигдаж байгаа гэлээ.
Мөн БЭТ-ийн багийн ахлагч У.Бямбасүрэн "Уурхайн ачилт дээр үндэслэхэд онцгой дэглэмийн хугацаанд 8,330,000 тонн нүүрс борлуулсан. Үүний 72 хувь нь урт хугацаат гэрээнийх. Мөн 513.8 сая ам.доллар Эрдэнэс Тавантолгой компанийн дансанд орж, улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх хувь нэмэр боллоо. Мөн энэ хугацаанд Монгол Улсын бүх хуулийг баримталж ажилласан" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!