ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

Сансарын туннелийн замаар зорчдог нийтийн тээврийн автобусны чиглэлд өнөөдөр орох өөрчлөлтүүд

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 10 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Баянзүрх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансарын туннелийн зам засвар, шинэчлэлтийн ажил аравдугаар сарын 8-ны 11:00 цагаас эхлэх юм байна.

Энэ үеэр нийтийн тээврийн үйлчилгээний таван чиглэлийн автобусны замналд өнөөдөр 11:00 цагаас эхлэн өөрчлөлт оруулахаар болжээ.

Тодруулбал Сансарын туннелийн замаар зорчдог нийтийн тээврийн Ч:29А, Ч:29Б, Ч:34, Ч:39, Ч:49 чиглэлд өөрчлөлт орно. Зам засварын ажил аравдугаар сарын 9-ний өдөр 06:00 цагт дуусна гэж Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээллээ.

Ч:29А, Ч:29Б, Ч:34, Ч:39, Ч:49 чиглэлд орох өөрчлөлтүүдийн зураглал:

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг