ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/07-НД НИЙТЛЭГДСЭН
Цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн 85.6 хувийг залилан мэхлэх хэрэг эзэлжээ
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Энэ оны есөн сарын байдлаар цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн тоон мэдээллийг Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс танилцуулав.
Он гарсаар энэ төрлийн 11,402 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Үүнээс 85.6 хувийг цахим залилан эзэлж байгааг сэрэмжлүүлэв.
Иймд
- Хувийн мэдээллээ ямар ч тохиолдолд бусдад бүү өг
- Шийдвэр гаргахдаа бүү яар
- Мөнгөн шилжүүлэг хийхээсээ өмнө сайтар нягталж шалга
- Зөвхөн баталгаатай эх сурвалжийг ашиглахыг зөвлөж байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
