Уншиж байна ...

Томоохон гол мөрнүүд энэ сарын сүүлээр мөсжиж эхлэх хэдий ч хүн, мал, машин техник явахад аюулгүйн хэмжээнд хүрч чадахгүй

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 10 сарын 7
IKON.MN
Зураг зураг

Энэ намар томоохон гол мөрнүүдийн мөсний үзэгдэл олон жилийн дунджаас 10-25 хоногоор оройтож, 10 дугаар сарын сүүлээр эхлэх төлөвтэй байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

Монгол орны нийт гол, мөрөнд 10 дугаар сарын адаг болон 11 дүгээр сарын эхэн үед мөсний үзэгдэл ажиглагдаж нэг сарын хугацаанд мөсний үзэгдэл идэвхтэй үргэлжилсээр 11 дүгээр сарын сүүлээр битүү мөсөн бүрхүүл тогтдог байна. 

Прогнозоос харахад ихэнх гол мөрөнд битүү мөсөн бүрхүүл 11 дүгээр сарын сүүлийн 10 хоног болон 12 дугаар сарын эхний 10 хоногт тогтох төлөвтэй байгаа хэдий ч энэ жил гол мөрөн, нуурын мөсний зузааны даац хүн, мал, машин техник явахад аюулгүйн хэмжээнд хүрч чадахгүй гэдгийг анхаарч, мөс цөмрөх аюулаас болгоомжлохыг ард иргэдэд санууллаа. 

зураг
 
ЦУОШГ