“Усан тойрог” гадна талбайн нээлттэй үзэсгэлэн-танин мэдэхүйн арга хэмжээ Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнд болж байна.
Монголын Мянганы сорилтын сангаас Мянганы сорилтын II Компакт гэрээ буюу Усны Компактын хүрээнд улаанбаатарчуудын усны тогтвортой хэрэглээг урт хугацаанд хангах зорилготой Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж буй.
Уг хөтөлбөрийн үр өгөөж болон усны ухаалаг хэрэглээг олон нийт, залуучуудад түгээн таниулах зорилгоор өнөөдрийн арга хэмжээг “Бидний ус - Бидний ирээдүй” уриан дор аравдугаар сарын 4-10-нд зохион байгуулах юм.
“Усан тойрог” гадна талбайн нээлттэй үзэсгэлэн-танин мэдэхүйн арга хэмжээний үеэр
Арга хэмжээний хүрээнд долоо хоногийн турш усны салбарын байгууллагууд, Усны компактын оролцогч талуудын нээлттэй мэдээллийн өдөрлөг зохион байгуулах юм.
Хөтөлбөр:
Мөн энэ өдрүүдэд залууст зориулсан кино үдэш, яруу найргийн үдэш зэрэг олон сонирхолтой хөтөлбөрийг хүргэх талаар мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!