Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Энхбаяр: Би нүүрсчдэд хөөгдөхгүй. Харин нүүрсчдийг эх орноос нь хөөнө

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр цаг үеийн асуудлаар Төрийн ордонд мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Ерөнхий сайд Г.Занданшатар намайг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж буйгаа мэдэгдсэн. Улмаар Ерөнхийлөгчид танилцуулж, УИХ-д танилцуулах процесс өнөөдөр болно. УИХ-д танилцуулагдсаны дараа ажлаа хүлээж аваад миний бие дэлгэрэнгүй улс төрийн мэдэгдэл хийнэ. 

Манай намын Хяналтын ерөнхий хороо өчигдөр үүр шөнийн заагаар хуралдаж, намайг МАН-аас хөөсөн мэдээг хэвлэлээр олж сонссон. Энэ бүтэц бүрэлдэхүүн бол Үндсэн хуулийн чадамжгүй. Би өчигдөр мэдсэн, Хяналтын ерөнхий хорооны 4-5 гишүүн нь 2023 оны арванхоёрдугаар сард УИХ-аас зохиосон нүүрсний хулгайтай холбоотой сонсголд гэрчээр дуудагдсан хүмүүс юм байна. 

Би нүүрсчдэд хөөгдөхгүй. Харин нүүрсчдийг эх орноос нь хөөнө. Энэ өдрүүдэд олон юм тодорхой болж байна. Би яг долоо өмнө Лхагва гарагт ярилцлага өгсөн. Долоо хоногийн хугацаанд Монголын ард түмэн ялж байна. Өөрсдөө гарч ирж, илчлэгдэж байна. 

Энэ ямар хэмжээний улс орныг хэрсэн, эрх мэдэл сүлсэн, худалдаж авсан, ямар ч үнээр хамаагүй эрх мэдлийн оройд залрахаар улайрч байгаа вэ гэдийг илчилж байна. Энэ бол Монголын ард түмний ялалт. 

Нүүрсний хулгайтай тэмцэн гэдэг цалин тэтгэвэр нэмэх боломж, хүүхдүүдийн сурах боломжийг хулгайлж байгаа хулгайчидтай хийх тэмцэл гэж ойлгож байгаа" хэмээн ярив.