ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөлөө

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 10 сарын 2
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын гишүүн асан С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөх арга хэмжээ өнөөдөр боллоо. Тэрбээр 27 жилийн өмнөх энэ өдөр бусдын гарт амиа алдсан билээ.

Ардчилсан Намаас УИХ-д сонгогдсон гишүүд, Нийслэлийн Ардчилсан Намын төлөөлөл, Монголын Ардчилсан Хүчин (МоАХ) зэрэг олон байгууллага, иргэд цэцэг өргөв.

С.Зориг бол Монголын Ардчилсан хувьсгалын хөдөлгөөний удирдагчдын нэг бөгөөд 1989 онд Монголын Ардчилсан Холбооны Ерөнхий зохицуулагчаар ажиллаж, 1990 онд Парламентын бүлгэмийн дарга, 1992 оноос УИХ-ын гишүүн, 1996 оноос УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдаар, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байв.

Цэцэг өргөх үеэр АН-ын дарга О.Цогтгэрэл "Энэ хэргээс аль улс төрийн хүчин хождог вэ гэдгийг бүгд харж буй. С.Зоригийн хэргийг илрүүлэх сонирхолгүй байгаа бол нууцаас гаргаж ил тод болгох ёстой. Аль улс төрийн хүчин хожиж, аль улс төрийн хүчин хохирдог вэ гэдэг логикийг хараарай. 

Тодруулбал С.Зориг агсны хэргээс МАН дандаа хожиж, АН дандаа хохирч ирсэн. Шаардлагатай бол УИХ дээр энэ хэргээр нээлттэй сонсгол явуулах ёстой. Хууль зүйн хүрээнд энэ асуудлыг шийдэх ёстой гэж бодож байна" гэсэн юм.

ФОТО

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг