Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Чинбүрэн: ЭМДЕГ-ыг санхүү талын эрсдэлийн менежмент хийж чаддаг хүн удирдах ёстой

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 10 сарын 1
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Эрүүл мэндийн даатгалын сангийн талаар дараах мэдээллийг өглөө. 

Тэрбээр "Өчигдөр программын шинэчлэлтэй холбоотойгоор Эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ зогслоо гэх мэдээл гарч нэлээд сандаргасан. Нэн шаардлагатай тусламж үйлчилгээ буюу диализ, яаралтай мэс засал болон хавдрын тусламж үйлчилгээ зогсохгүй үргэлжилж байгаа. Хувийн хэвшлийн 2025 оны санхүүжилт наймдугаар сард гараад дуусчихсан. Энэ оны төлж чадаагүй өрийг дараа жилийн төсвөөс төлдөг байдлыг болиулах гэж санхүүгийн сахилга баттай байхыг шаардаж байгаа. 

Түүнчлэн 2025 онд Эрүүл мэндийн даатгалын сангийн нийт төсвөөс 316 тэрбум төгрөгийг 2024 оны өрөнд төлчихсөн юм. Хэрэв тэр мөнгө байсан бол хангалттай хүрч үйл ажиллагаа зогсохгүй байх байсан. Ийм нөхцөл байдалд хүргэхгүй байхын тулд сахилга баттай байх хэрэгтэй байна. Төсөвт өргөн барьсан байгаа тоогоо хадгалж үлдэх буюу 2025 оны өрийг 2026 онд төлөхгүй байвал эмнэлгийн ажилтнуудын цалинг ч нэмэх боломж байгаа. 

Эрүүл мэндийн даатгалын сан цоорхой шанага шиг байж болохгүй. Даатгалын санхүүжилт хувийн улсын гэлтгүй шударга байх ёстой. Ачаалал үүсэж л байгаа бол бүгдэд нь жигд өгөх ёстой. Эрүүл мэндийн даатгалын газарт  түр орлон гүйцэтгэгч томилсон байгаа. Цаашид уг байгууллагыг удирдах ёстой хүнийг илүү санхүү талын эрсдэлийн менежмент хийж чаддаг хүн байлгах шалгууруудыг тавьсан байгаа" гэв.