Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн томуугийн вакцинжуулалтын явцын талаар мэдээлэл өглөө.
Есдүгээр сарын 30-ны байдлаар томуугийн вакцинд хамрагдах шаардлагатай иргэдийн 60 хувь нь вакцинаа хийлгүүлсэн байгаа нь урд өмнө нь байгаагүй амжилт гэв.
Вакцинд хамрагдах шаардлагатай:
Вакцин хамрагдалтын байдлаар Сэлэнгэ аймаг 97 хувьтай, Архангай аймаг 90 хувь, Дархан 77 хувьтай байгаа бол Баян-Өлгий аймгийн 20 хувь, Говьсүмбэр 22 хувь, Ховд 35.2 хувьтай томуугийн вакцинд хамрагдсан байна.
Багахангай, Чингэлтэй, Баянзүрх дүүргүүд 70 хувиас дээш хамрагдалтай байгаа юм байна.
Вакцинд хамрагдсанаар ханиад томуу хүндрэхгүй, эмнэлгийн ачаалал нэмэгдэхгүй учир идэвхтэй хамрагдахыг уриаллаа. Түүнчлэн Хичээл сургууль эхэлснээс хойш Улаанбурханы өвчлөл багассан нь томуутай давхцахгүй байх давуу талтай байна гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!