2026 онд хотын цэвэрлэгээ, үйлчилгээнд 360 гаруй тэрбум төгрөгийг төсөвт тусгасан. Ингэснээр ТҮК-ийн ажилтнуудын цалинг нэмэх, техник тоног төхөөрөмжийг шинэчилнэ. Өмнө нь тус салбарын төсөв 50 тэрбум төгрөг байсан юм гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.
Хот нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжийг яг үйлдвэрлэгчээс нь худалдаж авч, аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээлээр нийлүүлдэг байна. Ирэх жилээс хотын гудамж, замуудын хайс хашлагыг машин техникээр угаадаг болох гэнэ.
2013 онд хот, нийтийн аж ахуйн салбарт 87, 2024 онд 117 машин техникээр парк шинэчлэлт хийсэн бол энэ онд 2025 онд 241 тусгай зориулалтын машин техникээр парк шинэчлэлт хийхээр төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 170 орчим машин техникийг хүлээж авчээ. Эдгээр машин техникийг таван жилийн хугацаатай, урьдчилгаагүй, хүүгүй лизингээр гүйцэтгэгч байгууллагуудад өгдөг байна.
Хот, нийтийн аж ахуйн салбарын ажилтнууд энэ онд ногоон байгууламжийн 157 га талбайд 6,1521 ширхэг мод бутыг шинээр тарьсан бол 40,112 м.кв зүлэг шинээр нэмж, 147,312 мод бутыг хэлбэржүүлжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!