"Сэтгэцийн эрүүл мэнд-2025" шийдвэр гаргах түвшний хэлэлцүүлэг, олон улсын эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр зохион байгууллаа.
Манай улсад 2024 онд зудад өртсөн бүс нутгийн хүн амын сэтгэц, нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг тодорхойлох судалгааг хийжээ.
Энэхүү судалгаанд оролцогчдын 25 орчим хувь буюу дөрвөн хүн тутмын нэг нь ямар нэгэн сэтгэц, нийгмийн тулгамдсан асуудалтай гарсан байна.
Мөн судалгаанд оролцогчдын
Хүн амын сэтгэцийн эрүүл мэндэд чиглэсэн тус хурлын үеэр Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (АШУҮИС)-ийн Тархи судлалын хүрээлэн ба ШУА-ийн Тархи сэтгэл судлалын хүрээлэнгийн судлаач Т.Энхнарантай ярилцлаа.
Түүний хувьд "Монгол Улсын хүн амын дундах стрессийн тархалт: Зүрхний цохилтын хэлбэлзэл (HRV)-ийн зарим үзүүлэлтүүд болон асуумжаар стрессийн түвшинг үнэлсэн үр дүн" сэдвээр илтгэл танилцуулсан юм.
Энэ талаар "Одоогийн байдлаар стрессийг үнэлэх судалгаанд 2,000 орчим хүн оролцож байгаа. Цаашид давтан судалгааг хийхээр ажиллаж байна.
Эхний судалгаанд 1,100 орчим хүнийг хамруулаад буй. Энэ дүн Монгол Улсын хүн амыг бүрэн төлөөлөх боломжтой гэж тооцоолсон.
1,100 орчим хүнийг хамруулсан судалгааны эхний таамаглалаас харахад:
Хамгийн анхаарал хандуулахуйц хүчин зүйл бол нойрны чанар байна. Стрессийг үнэлж буй асуумжууд болон багажийн шинжилгээний нэг үзүүлэлтийн оноо нь ихсэх тусам нойрны чанар муудаж байгаа нь ажиглагдсан.
Монголчууд нойрны чанар дээрээ анхаарах шаардлагатай гэсэн судалгааны эхний үр дүн гарсан.
Стрессийг бууруулж, нойрны чанарыг сайжруулснаар эргээд амьдралын чанар сайжирна гэсэн үг. Стресстэй холбоотойгоор нойрны чанарын асуумжийг авахад амьдралын чанарын дөрвөн хүчин зүйл буюу
Тэгэхээр бид стрессийг бууруулж, нойрны чанараа сайжруулснаар амьдралын чанараа сайжруулах боломжтой" хэмээн хэллээ.
Хүн амын стрессийг судлахдаа ашигласан аргын талаар "Стрессийн тархалтыг ярихын өмнө судалгааны аргачлалаа танилцуулах нь зүйтэй болов уу.
Судалгааны хүрээнд стресстэй холбоотойгоор сэтгэл түгшил, гутрал, амьдралын чанар ба нойрны чанарыг үнэлэхийг зорьсон. Мөн хүн амын дунд тархины хэт ачаалал байгаа эсэхийг үнэлэх асуумжуудыг баталгаажуулах судалгааг давхар гүйцэтгэсэн гэсэн үг.
4-5 жилийн хугацаанд туршсан найдвартай асуумжийн аргаар судалгааг явуулж байна.
Түүнчлэн багажийн шинжилгээний аргыг судалгаандаа ашигласан. Зүрхний цохилтын хэлбэлзэл буюу олон улсын нэршлээр (HRV) гэж яригдаж буй шинжилгээг хийлээ.
Зүрхний цохилтоор дамжуулан стресст хариу үйлдэл үзүүлж буй ургал мэдрэлийн тогтолцоог үнэлэх зорилготой.
Багажийн шинжилгээний аргаар стресстэй холбоотой, стрессийн эсрэг хариу урвал үзүүлж байгаа мэдрэлийн тогтолцоог судалж байгаа гэсэн үг. Ингэхдээ 2-3 үзүүлэлтийг голчлон авч үзсэн бөгөөд нэг үзүүлэлт дээрээ үндэслээд сэтгэцийн эмчийн ярилцлага болон бусад хүчин зүйлсдээ дүн шинжилгээ хийлээ. Улмаар стрессийг үнэлж байгаа хоёр асуумжийнхаа босго оноог нь тогтоолоо. Тэр оноо нь 28-аас дээш байвал хүн амын дунд стресс давамгай байна гэх мэтчилэн үнэлсэн гэсэн үг.
Дээрх үзүүлэлтээс харахад Монгол Улсын нийт хүн амын стрессийн түвшин олон улсынхтай ойролцоо гарлаа. Тодруулбал үзүүлэлтүүд 28-37 хувийн хооронд хэлбэлзэж байгаа юм" гэлээ.
Үргэлжлүүлэн "Судалгааг гүйцэтгэхдээ хоёр өөр арга ашиглаж байгаа учраас харилцан адилгүй тархалттай харагдаж байсан.
Асуумж болон багажийн шинжилгээний аргыг цаашид стресстэй холбоотой өвчин эмгэг, сэтгэцийн эмгэг судлал зэргээр эмнэл зүй болон судалгааны практикт оролцуулах бүрэн боломжтой.
Стресс үүсэхэд ямар хүчин зүйлс нөлөөлөөд байгааг судлах шаардлагатай. Бидний таамагласнаар нойрны чанар стресст нөлөөлөх боломжтой байна гэж үзэж байгаа. Үүнийг дагаж судалсан. Цаашдаа давтамжтай судалгааг хийх шаардлагатай.
Тухайлбал хорт зуршлын хэрэглээ, хувь хүний нийгмийн байдал, ажил эрхлэлт, нас, хүйс зэрэг стресст нөлөөлж буй олон хүчин зүйлийг дагаж судлах шаардлагатай.
Хамгийн гол алхам бол стрессийн эсрэг авах арга хэмжээ, урьдчилан сэргийлэх, таниулах ажил.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!